Энэхүү Цахим.ТВ хуудсанд зочилсноор дэлхийн ихэнхи улс орнуудын радио, телевизийн 3,000 орчим сувгуудтай үнэ төлбөргүй холбогдох боломж...       [2005-08-14]
Энэхүү Цахим.ТВ хуудсанд зочилсноор дэлхийн ихэнхи улс орнуудын радио, телевизийн 3,000 орчим сувгуудтай үнэ төлбөргүй холбогдох боломж таны өмнө нээгдэж байна.  

Интернэт хэрэглэгчдийн чөлөөт цаг танин мэдэхүйд зориулсан шуурхай мэдээ, кино, хошин шог, дуу хөгжим, сонирхолтой видео зэрэг маш олон төрлийн мэдээллийг агуулсан энэхүү сайтыг ашгийн бус үйлчилгээ үзүүлэх зорилгоор ажиллуулж байна. Цахим.ТВ нь хэрэглэгчдээс бүртгэл болон ямар нэгэн зөвшөөрөл шаардахгүй хэрэглэхэд аль болох хялбар дөхөм шийдэлтэйгээр хийгдсэн болно. Юуны өмнө танд медиа тоглуулагч шаардагдана. Хэрэв та бүх төрлийн эфирийг /stream/ үзэж, сонсох сонирхолтой байгаа бол Виндовс Медиа (Windows Media Player), Плейр (RealPlayer), Винамп (Winamp) гэсэн гурван тоглуулагч байхад хангалттай, хэрэв энэхүү тоглуулагч хараахан таны компютерт суугаагүй бол манай сайтнаас шууд татаж аваарай. ( энэ нь үнэгүй программ ) Программуудыг өнгө өнгөөр ялган байрлуулсан байгаа. Үүнд: 1. Windows Media Player (ногоон) 2. Real Player (цэнхэр) 3. Winamp (шар), учир нь эфир болгон өөр өөрийн интернет хэрэглэгчдийн холболтонд тааруулсан хурдтай тул тохирох программыг нээн ажиллуулах шаардлагатай. Таны интернет холболтын хурд сайн бол Цахим.ТВ-д байгаа бүх эфирийг үзэх боломжтой, Эфирүүд 8KB-эээ 1500KB хүртэл хурдаар холбогдсон болно. Хэрэв таны интернет холболтын хурд бага бол аль болох бага холболттой эфирийг сонгож үзээрэй. Холболтын хурд тоо нь (KB) ихсэх тусам дүрсний өнгө нягтрал болон дууны гаралт нь илүү сайн байх болно. Зарим нэг Эфир ажиллахгүй, гарахгүй тохиолдолд цагийн зөрүү эсвэл хаяг болон линк хүчингүй болсон зэрэгтэй холбоотой бөгөөд бидний зүгээс шууд хамааралгүй болохыг анхаарна уу.


Таньд баярлалаа, ЦАХИМ.ТВ

:: ЗАР СУРТЧИЛГАА ::

 
эхлэл   |   ТВ - ЦАЦАЛТ   |   РАДИО - ЦАЦАЛТ   |   ВИДЕО   |   санал хүсэлт   |   ХОЛБОО БАРИХ

Зохиогчийн эрх © Цахим.ТВ   2005. Хуулиар хамгаалагдсан. Хост - Цахим өртөө

Зохиосон Ганболд.ком / ОпенМН.орг

Телевиз нэмэх, тасарсан холбоос мэдээлэх бол URL-ыг тодорхой бичээд (вэб хуудас ба эфирийн хамт) report@tsahim.tv руу илгээнэ үү.

Таньд баярлалаа!